Монгол улсын хамгийн шилдэгт орох байгууллагуудын танилцуулга, мэдээллийг нэг дороос…

Удахгүй болох экспо


Digital Nation 2021

ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН ХАМГИЙН ТОМ АРГА ХЭМЖЭЭ

 

Жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг ICT EXPO маань энэ жил цар хүрээгээ тэлж, "Digital Nation-2021" нэр дор үндэсний хэмжээний арга хэмжээ болж 9-р сарын 17, 18, 19-нд Хүүхдийн паркт зохион байгуулагдах гэж байна.

 

 

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР

9 сарын 17, 2021

 

9 сарын 18, 2021

 

9 сарын 19, 2021

 


 

10 ДАХЬ УДААГИЙН ОЛОН УЛСЫН УУЛ УУРХАЙН ҮЗЭСГЭЛЭН

Буянт ухаа спорт ордонд 2021.09.22-24ний хооронд болно

Mongolia Mining 2021 олон улсын уул уурхайн үзэсгэлэн Улаанбаатар хотод 10 дахь жилдээ уул уурхайн салбарт өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэнд уул уурхайн салбарын дэлхийд тэргүүлэх технологийг 3 өдрийн турш дэлгэн харуулахаас гадна, эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого, холбогдох хуулиуд, Монгол улсад хэрэгжих уул уурхай дэд бүтцийн төслүүд сэдвээр семинарууд болон тоног төхөөрөмжийн үзүүлэх тоглолтууд зохион байгуулагдана. Мongolia Mining 2020 олон улсын уул уурхайн үзэсгэлэн тухайн салбарт техник технологийн хамгийн чухал арга хэмжээнд тооцогддог бөгөөд Уул уурхайн яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Ашигт малтмалын газар дэмжин ажиллаж уламжлалт ёсоор Майнэкс Монгол ХХК, Экспо Монгол ХХК - тай хамтран зохион байгуулж байна.

 

 

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР

09 -р сарын 22 - 24  Улаанбаатар хот

Үндсэн сэдэв: Уул уурхайн худалдан авалтын бодлого, ханган нийлүүлэлтийн эдийн засгийн өгөөж  

09 -р сарын 22

MONGOLIA MINING 2021, ОЛОН УЛСЫН УУЛ УУРХАЙН ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТИЙН АЖИЛЛАГАА  

(Гол хаалганы урд, гадаад талбайд)

11:00 – 11:05            Нээлтийн танилцуулга

11:05 – 11:10            Морин хуур чуулгын тоглолт     

11:10 – 11:12            Хүндэт зочдын танилцуулга

11:12 – 11:25            Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон мэндчилгээ дэвшүүлж, үг хэлнэ   

                                МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин мэндчилгээ дэвшүүлж үг хэлнэ  

                                Mongolia Mining 2021 үзэсгэлэнгийн зохион байгуулах хорооны дарга Т.Баттулга нээлтийн үг хэлнэ

11:22 – 11:25             Нээлтийн ёслол    

11:25– 11:30              Нээлтийн ёслолд зориулсан урлагийн үзүүлбэр

ТӨРИЙН БОДЛОГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
(Дотор танхимд)

12:00 - 12:25             Уул уурхайн талаар төрөөс баримтлах бодлого, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам           

12:30 - 12:55             Монгол улсын эрдэс баялгийн нөөц, хайгуул ашиглалтын өнөөгийн байдал, АМГТГ

ҮНДСЭН СЭДВИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: УУЛ УУРХАЙН ХАНГАН НИЙЛҮҮЛЭЛТ 
(Дотор  танхимд)
14:00 - 14:20             Ханган нийлүүлэлтийн бизнесийн эдийн засгийн өсөлтөнд үзүүлэх нөлөө

14:20 - 14:40             Ханган нийлүүлэлтээр дамжуулан улсын болон бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих бодлого, УУХҮЯ

14:40 - 15:00             Уул уурхайн компанийн ханган нийлүүлэлтийн бодлого, эдийн засгийн өгөөж, нийгмийн хариуцлагын асуудал, Оюу толгой ХХК

15:00 - 15:20             Төрийн эзэмшлийн уул уурхайн компанийн ханган нийлүүлэлтийн стратеги, тэгш оролцоо, мэдээллийн ил тод байдал, Эрдэнэс таван толгой ХХК

 
09 -р сарын 23

УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ХУДАЛДАН АВАЛТЫН БОДЛОГО, 2020 ОНЫ ХУДАЛДАН АВАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
(Дотор танхимд)
10:00 - 10:20             Оюу толгой ХХК

10:20 - 10:40             Эрдэнэт УҮГ

10:40 - 11:00             Эрдэнэс таван толгой

11:00 - 11:20             Ухаа худаг ХХК

11:20 - 11:40             Алтайн хүдэр ХХК

11:40 - 12:00             МоЭнКо ХХК

УУЛ УУРХАЙН ТЕХНИК, ТЕХНОЛОГИ НИЙЛҮҮЛЭГЧИД, ИВЭЭН ТЭТГЭГЧДИЙН ТАНИЛЦУУЛГА
(Дотор танхимд)

14:00 - 14:20             Трансвест Монголиа ХХК

14:20 – 14:40             Жиндиншин ХХК

14:40 – 15:00             Цбон ХХК  

15:00 – 15:20             Вагнер Ази Тоног төхөөрөмж ХХК

15:20 – 15:40             Сүлд Трак ХХК

15:40 – 16:00                       


09 -р сарын 24

ҮЗЭСГЭЛЭН ГАРГАЧИД, ХАНГАН НИЙЛҮҮЛЭГЧДИЙН ТАНИЛЦУУЛГА
(Дотор танхимд)

10:00 – 10:30                       

10:30 – 11:00             

11:00  - 11:30           

11:30  - 15:00            

ХҮНДЭТГЭЛИЙН ХҮЛЭЭН АВАЛТ
(Шангри-Ла Улаанбаатар - Хүлээн авалтын танхим)

19:00 - 22:00             Mongolia Mining 2021 үзэсгэлэнгийн хүндэтгэлийн хүлээн авалт, шагнал гардуулах үйл ажиллагаа
                                 (Хүндэт зочид, ивээн тэтгэгчид, үзэсгэлэнд оролцогчид, уул уурхайн компаниудын удирдлага уригдан оролцоно)
Энэхүү хөтөлбөрт тусгагдсан төлөвлөгөөт арга хэмжээнүүдээс гадна үзэсгэлэнгийн гол танхим дахь тайзан дээр ивээн тэтгэгч, оролцогч компаниудын танилцуулга, үзэсгэлэнгийн үеэр хийгдэх худалдан авалтын гэрээнүүдийг ёсчлох үйл ажиллагаанууд явагдана. Хурлын танхимд үзэсгэлэн гаргагч компаниудын захиалгаар хамтын ажиллагааны уулзалт, бүтээгдэхүүний танилцуулга, бусад арга хэмжээ тусгай захиалгаар зохион байгуулагдана.